ЗАМЫН-ҮҮДЭД АВТОБУС ОСОЛДОЖ ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ


Нэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 цагийн орчимд Улаанбаатраас Замын-Үүд чиглэлд зорчиж явсан том оврын автобус нь Замын-үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарчээ. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг байсан "Honda universe" загварын автобус осолдсоны улмаас хоёр хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтсэн байна. Ослын газарт очиж шалгахад автобусны жолооч 30 настай эрэгтэй болон зорчиж явсан 50 орчим насны нэр нь тодорхойгүй эмэгтэй хүн нас барсан байжээ.

Одоогоор тус ослыг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгах ажлын хэсэг гарсан бөгөөд хурд хэтрүүлсэн эсэх, жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх, техникийн хэрэгсэл бүрэн бус байсан эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Ослын газарт Замын-Үүд сумын замын цагдаагийн алба хаагчид, шинжээчдийн баг, прокурор зэрэг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан.

Харин гэмтсэн зорчигчдыг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэсэн аж. Одоогийн байдлаар гэмтэл авсан иргэдээс биеийн байдал хүндэрсэн зүйлгүй нарийн шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэгт орж байгаа талаар албаныхан мэдээлэв. Зорчигчдыг шинжилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсоны дараа Улаанбаатар хот руу галт тэргээр тээвэрлэж авч явахаар болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 8 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 9 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 9 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 14 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03