"НАСНЫ ХИШИГ" АВАХ АХМАДУУДЫГ БҮРТГЭЖ БАЙНА


Ахмадуудад олгодог "Насны хишиг" болон эхчүүдийн Алдарт эхийн одонгийн мөнгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлж байна гэж ХНХЯ-наас мэдээлж байна.

Хуулийн дагуу 65 нас хүрсэн ахмадуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа төр, засгаас "Насны хишиг" олгодог бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Статистик тоон мэдээллээс үзэхэд жилд 5-6 мянган ахмад шинээр нэмэгддэг байна. Насны хишиг шинээр авах ахмадууд эсвэл түүний итгэмжилсэн этгээд журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж, иргэний үнэмлэхийн харьяа анхан шатны сум, хорооны нийгмийн ажилтанд хандах юм. Ингэхдээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааг авч очно. Бүртгүүлсэн ахмадуудын мэдээллийг Сангийн яам руу шилжүүлдэг аж. Харин өмнө нь авч байсан ахмадууд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйг ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж байна.

"Насны хишиг"-ийг шинээр авах ахмадуудыг бүртгэж, материал хүлээж аваад эхэлсэн байна. Хуулийн дагуу "Насны хишиг"-ээр 65-69 настай ахмад 50, 70-79 настай ахмад 80, 80-89 настай ахмад 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог юм. Алдарт эхийн одонгийн мөнгөний тухайд өнгөрсөн жил 216.679 ээжид одонгийн мөнгө олгосон бол энэ онд Алдарт эхийн одонтой ээжүүдэд зориулж улсын төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ. Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог. Эдгээр мөнгийг арилжааны банк тухайн хүний авсан тэтгэврийн болон бусад зээл, зээлийн хүүнд суутгах ёсгүйг ХНХЯ-наас мэдэгдэж байна.

Ахмадуудад олгодон "Насны хишиг" болон Алдарт эхийн одонгийн мөнгийг арилжааны банк тухайн хүний авсан тэтгэврийн болон бусад зээл, зээлийн хүүнд суутгах ёсгүйг ХНХЯ-наас мэдэгдэж байна.

"Насны хишиг" болон Алдарт эхийн одонгийн мөнгө авч байгаад өөр газар шилжсэн тохиолдолд ахмадууд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас хасалт хийлгэж, шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлж байж үргэлжлүүлэн авах юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа иргэний мэдээллийг эдгээр байгууллага байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хоёр болон зургадугаар сарын 10-ны дотор хүргүүлэх ёстой аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 7 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 9 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 9 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 14 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03