ЧАНДМАНЬ СУМАНД 1000 ГАРУЙ МАЛ ХЭЭЛ ХАЯЖЭЭ


Чандмань сумын мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтад хүндрэл учирч болзошгүй байна. Чандмань сумын нийт нутгаар 5-10 см зузаан цастай, хүйтэн жавартай байна. Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан одоогийн байдлаар 1000 гаруй мал хээл хаяж, малчид төл малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулжээ.Цаашид сумын хэмжээнд 16,8 мянган толгой малыг нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай гэсэн судалгаа гаргасан байна.Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, Д.Баатарзориг нар Чандмань суманд ажиллаж, Баянхайрхан багийн малчин Р.Чулуунтай уулзан өвөлжилтийн төлөв байдлын талаар ярилцах үеэр дээрх мэдээллийг өгчээ.

Мөн малчдын бэлтгэсэн хадлан өвс норж, харлан чанараа алдсан бөгөөд зах зээлд борлуулж буй өвс, тэжээл өндөр үнэтэй байгаа нь малчдад тулгамдаж буй асуудлуудын нэг болсныг хэлж байлаа.Түүнчлэнсумын Засаг дарга Б.Галбадрах сумын цахилгааны шугам сүлжээг шинэчлэх, зам харилцааг сайжруулах, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох зэрэг ажлыг аймаг орон нутгаас бодлогоор дэмжин ажиллахыг хүсэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 7 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 9 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 9 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 12 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 14 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03