РОЯАЛЬ ТВ АРХИТАЙ ДАЙН ЗАРЛАЛАА


УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар нийгмийн хариуцлагыг дэмжигч Рояаль HD телевиз "Согтуу Монголоос-Саруул Монгол" зорилтот бодит нэвтрүүлгийг 3 дахь удаагаа бэлтгэн, үзэгч олон нийтийн хүртээл болгох гэж байна. Анх 2012 онд үзэгчдэд Рояаль HD телевизийн эфирээр "Согтуу Монголоос-Саруул Монгол" зорилтот төсөл нэвтрүүлэг хүрч эхэлсэн байна. 2012 болон 2013 онуудад тус нэвтрүүлгийн нэг, хоёрдугаар дугаарын нийт 16 оролцогч бүгд, бүрэн архины хамааралтай, архинд донтсон байсан байна. Тэдгээр оролцогчдыг архинаас гаргах, соён гэгээрүүлэх, нийгмийн амьдралд хөлөө олж идэвхитэй амьдралын хэв маяг руу тус нэвтрүүлэг хөтөлж чадсан юм. Үүнийг дагаж монголын олон арван архинд донтсон, архи уудаг иргэд архинаас хөндийрч чадсан гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр Монгол улсад 2018 онд гэхэд л архины гүн хордлогоор 498 хүн нас барсан харамсалтай тоо байна. Мөн 2018 онд 28355 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 28 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Эрүүл мэндийн яамнаас явуулсан судалгаагаар монголын насанд хүрсэн хүн амын 13,6 хувь нь архинаас хамааралтай гэсэн дүн гарчээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн 80 хувь нь зөвхөн архинаас болсон гэсэн судалгаа байгаа юм.

СЭМҮТ-д Архинд донтох эмгэгийн улмаас эмчлүүлэгчдийн 80 орчим хувийг 30-49 насны хөдөлмөрийн идэвхитэй насныхан эзэлж байгаа бол Архины хэрэглээ нь 20 хүртэлх нас болон согтуугаар үйлдсэн гэмт хэрэг нийт иргэдийн 90 орчим хувийг 19-44 хүртэлх насны залуучууд байна.

Архи хэтрүүлэн хэрэглэх эрсдэлт зан үйл, архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай өвчтөний тоо өсөн нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, амьдралын хэв маягт цаашлаад монгол хүний амь нас, нийгмийн амьдралд ноцтой заналхийлж байна. Тиймээс л УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар "Согтуу Монголоос Саруул Монгол" бодит зорилтот нэвтрүүлэг Рояаль HD телевизээр гуравдах удаагаа цуврал болон энэ сарын 14-нээс эхлэн хүрэх гэж байна. Тус Нэвтрүүлэг нь дан ганц оролцогчдыг архинаас гаргах бус нийгмийг эрүүлжүүлэх, архи уудаг, түүнээс хамааралтай олон мянган хүнийг зөв замд хөтлөх, түүнээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж санаачлагч болон нэвтрүүлгийн багийнхан харж байна.

"Согтуу Монголоос Саруул Монгол" нэвтрүүлгийн эхний хоёр цувралд ЦЕГ, Төрийн бус байгууллагууд болон олны танил ардын болон гавъяат жүжигчид, олимп дэлхийн медальтан хөдөлмөрийн баатар гавъяат жүжигчид, улс төр нийгмийн алдарт зүтгэлтнүүд хамтран ажиллаж дэмжин тусалсан байна.

Тус нэвтрүүлэг Рояаль HD телевизээр анх хүрч эхэлсэний дараа монгол улсын 21 аймаг болон нийслэлийн 9-н дүүрэгт Архины хорт зуршлаас салах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлтэй ажлууд удаа дараа хийгдэж эхэлсэн гэсэн судалгаа ч байдаг байна.

"Согтуу Монголоос-Саруул Монгол" 3 зорилтот бодит нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын ард түмэн ажиллах бөгөөд энэхүү нэвтрүүлэг нийт 55 цуврал дугаар болох юм. "Согтуу Монголоос-Саруул Монгол" руу хамтдаа уриатай энэхүү нэвтрүүлгийн 9 оролцогч хэрхэн архины хамаарлаа ялан дийлж, өөрчлөгдөн, шинэ амьдралд руу тэмүүлэхийг үзэгч та бүхэн Рояаль HD телевизээр 01 сарын 14-нөөс эхлэн Даваа-Баасан гарагуудад хүлээн авч үзээрэй.

й



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 8 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03