АВТОМАШИНАА ХАЛААХ ЗОРИЛГООР АСААЛТТАЙ ОРХИСНООР ХУЛГАЙД АЛДЖЭЭ


Тээврийн хэрэгслээ халаах зорилгоор асаалттай хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст нэгдүгээр сарын 10-ны 03:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд оршин суух эрэгтэй "Ц"-нь Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшлийн автомашинаа халаах зорилготой нормалдаж асаалттай хараа хяналтгүй үлдээсэн үед нь 27 настай эрэгтэй У нь унаж зугтсан хэрэг гарсан байна.

Автомашин хулгайлсан гэх эрэгтэй 27 настай "У" нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээг авч шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн иргэд өглөө эрт хашаа болон орон сууцны гадна өөрийн автомашинаа хараа хяналтгүй асаалттай байлгаж байгаа нь дээрх гэмт хэргийн хохирогч болсоор байгаа юм. Түүнчлэн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 8 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03