ЖАГСААЛЫН ҮЕЭР УТАА ГАРГАГЧ, ХОРТ УТААНЫ МАСК АВЧ ЯВСАН ХОЁР ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ


Энэ сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж МАНАН" дэглэмийн эсрэг, монгол түмнийн нэгдэл" эсэргүүцлийн жагсаал болсон. Дээрх жагсаалд оролцохоор маш олон иргэд ирсэн бөгөөд энэ үер цагдаагийн байгууллагын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Харин жагсаалд оролцохоор ирсэн хоёр залуу биедээ утаа гаргагч болон хорт утааны маск нууж байсныг явган эргүүлүүд илрүүлжээ. Тодруулбал, Жагсаал цуглааны үер Говьсүмбэр аймгийн харьяат 23 настай Э болон Сүхбаатар дүргийн 23 настай А нар нь биедээ 22 см урттай 3.5 диаметртэй шар өнгийн цаасан гадаргуутай ф-511, т-78 загварын утаа гаргагч хоёр ширхэг, хорт утааны зориулттай маск нэг ширхэгийг авч явж байжээ.

Нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр үймээн үүсгэж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас дээрх хоёр иргэнийг саатуулах арга хэмжээ авсан аж. Учир нь жагсаал эхэлж байх үеэр утаа гаргагчийг биедээ нууж байсан гэх. Уг хоёр иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст түр саатуулан тайлбар авсан байна. Мэдүүлэгтээ тухайн иргэд кино зураг авалтанд ашиглахаар авч явсан хэмээн хэлсэн байдаг. Харин цагдаагийнхны урьдчилсан шалгалтаар үймээн дэгдээж иргэдийг турхирч болзошгүй байсан нь тотоогдсон байна. Иймд биедээ утаа гаргагч нууж байсан иргэдэд Сүхбаатар дүүргийн цагдаагаас зөрчлийн хэрэг нээж нарийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03