НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АМРААГҮЙ ГУРВАН СУРГУУЛЬД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ


Агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас энэ оны хоёрдугаар сар хүртэл ЕБС-ийн сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Гэвч зарим дунд сургуулиуд үйл ажиллагаа явуулж, хичээл орсон хэвээр байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр сургуулиудад гаргасан шийдвэрийг хуулийн хүрээнд дагаж мөрдөх мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 3 дунд сургууль одоог хүртэл амраагүй байна. Эдгээр сургуулиуд нь бүгд олон улсын стандарт, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг аж. 3 сургуульд нийт 1400 гаруй хүүхэд суралцаж байна.Сургуулиудын хувьд дотоодын төрийн өмчийн сургуулиудаас амралт, цагийн хуваарь зөрдөгөөс гадна сургалтын хөтөлбөр, гадаад хамтын ажиллагаа, систем зэргээс шалтгаалж сурагчдаа амраах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна.

Мөн "Улаанбаатар Бритиш" сургуулийн төгсөх ангийн сурагчид гадаадад дараагийн шатны сургуульд сурах шалгалтаа 1, 2-р сард өгдөг учраас өдийд амраах боломжгүй байдаг гэлээ. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллагаас шийдвэрийг мөрдөхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгох цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хэлж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03