УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ



Шинэ үндсэн хууль батлагдсан өдрийн ойн барилдаан өнөөдөр /2019.01.13/ "Буянт-Ухаа" спортын ордонд боллоо.

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр, Б.Соронзонболд, О.Хангай тэргүүтэй бөхчүүд зодоглосон уг барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Д.Анар нар үлдэв.

Хэдхэн хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 29-нд болсон Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаанд өнөөдөр шөвгөрсөн дөрвөн бөхийн гурав нь шалгарч үлдсэн ба өнөөдөр үзүүр түрүүнд үлдсэн хоёр бөх мөн л түрүү булаалдаж, улсын харцага О.Хангай түрүүлж, Н.Батсуурь үзүүрлэн, Д.Анар их шөвөгт үлдэж байсан юм.Өнөөдрийн барилдаанд дээрх цолтнуудаас гадна улсын заан Н.Түвшинбаяр, М.Өсөхбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Ш.Мөнгөнбаатар нарын өндөр чансаатай, улсын цолтой бөхчүүд олон зодоглож, өрсөлдөөнтэй, ширүүн барилдаан боллоо.

Өнгөрсөн оныг олон түрүүтэй үдсэн О.Хангай харцагын хувьд энэ жил ч мөн одтой эхэлж байна. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард болсон Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан, арванхоёрдугаар сарын эхээр болсон Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдаан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан зэрэгт түрүүлсэн. Мөн Өмнөд Солонгост болсон тус улсын үндэсний спорт болох ширым бөхийн төрөлд гадаад бөхчүүдийн барилдааныг тэргүүлж, аварга цол хүртсэн бол БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Монгол Улсын бөхчүүдийн зодоглодог "Алтан бүс" барилдаанд мөн түрүүлсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03