НҮҮРСНИЙ УУРХАЙД ОСОЛ ГАРЧ, 21 ХҮН АМИА АЛДЖЭЭ


БНХАУ-ын хойд хэсгийн Шаанхи мужийн Шенм хотын "Лижиаго" гэх нүүрсний уурхайд осол гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. "Уг гэнэтийн ослын улмаас 21 хүн амиа алдсан. Амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай байна" гэж ослын газар ажиллаж буй аврах газраас уламжлав.

Аврагчид 67 уурхайчинг аварч, анхан шатны тусламж үзүүлжээ. "Ослын шалтгаан тодорхойгүй байна. Мөрдөх ажиллагаа эхэлсэн" гэж албаныхан "Синьхуа"агентлагт ярьжээ.

Тус уурхайг "Baiji Mining" гэх компани хариуцдаг ба төлөөлөгч "Нэгдүгээр сараас уурхайн үйл ажиллагааг сайжруулах, уурхайчдын аюулгүй байдлыг дээд зэргээр сайжруулах алхмуудыг хийж ажилласан" гэж мэдэгдэв.


БНХАУ-д 2017 онд уурхайн ослоор 375 уурхайчин амиа алдсан бол 2018 онд 250 уурхайчин ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03