42 МЯНГАН ӨРХИЙГ ЦАХИЛГААН ХАЛААГУУРТ ХОЛБОНО


Энэ жилийг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр /2019.1.14/ мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр үндсэн ажлыг хийж байна. Нэгдүгээрт, айл өрхийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн 42 мянган айл өрхөд дөрвөн кВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлэх ажлыг хийж байна. Энэ ажил дуусах шатандаа явж байна. Мөн энэ оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болсонтой холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан. Эхний ээлжид жилд 200 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэнэ. Ойрын хугацаанд энэ үйлдвэрийг өргөтгөнө. Ингэснээр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг болох юм. Эхний хагас жилд нөөцөө бэлдэж, нийлүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж байна" гэлээ.

Цахилгаан халаагуурт холбогдох 42 мянган өрхөд Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны тодорхой хэсгийн айлууд багтаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03