Ц.ДАВААСҮРЭН:V ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН


-Ухаалаг эрчим хүчний системтэй болох суурийг 2019 онд тавина-

Энэ жилийг эрчим хүчний салбарт дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн ухаалаг эрчим хүчний жил болгон зарласан. Энэ тухай Эрчим хүчний яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ жил эхний ээлжинд ОХУ-тай хамтран турбин генераторууд дээр мэдрэгч төхөөрөмж тавихаар ажиллаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудад хэрэгжин,практик дээр батлагдсан мэдрэх төхөөрөмж,програмуудыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Цаашлаад дамжуулах сүлжээ, түгээх үе шатуудад мэдрэгч төхөөрөмжүүдийг байршуулах ажээ.

Дэвшилтэт техник, технологийг Эрчим хүчний салбарт ашигласнаар хэд хэдэн давуу талтай.

Нэгдүгээрт,

Дулааны хоолой дээр мэдрэх төхөөрөмжүүд тавьснаар хоолойд гарах өөрчлөлтүүдийг цаг тухай бүрт авах боломжтой болж байгаа. Үүний дүнд аваар, саатлыг урьдчилан мэдэж засварласнаар үйл ажиллагааны горим тогтмол, найдвартай болох юм.

Хоёрдугаарт,

Агаар орчны бохирдол болон хүлэмжийн хийг багасгахад тодорхой хэмжээнд нөлөөлөх юм. Станцуудын зуухнууд дээр дэвшилтэт технологи ашигласнаар хорт хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг авна.

Гуравдугаарт,

Диспетчерийн үндэсний төвөөр дамжуулан хэрэгцээт мэдээллүүдийг гар утсаараа дамжуулан авах боломжтой болох юм.

"Үүний тулд бидэнд алгоритм гаргадаг өндөр төвшний мэргэшсэн инженерүүд, Эрчим хүчний үйл ажиллагааны тухай ойлголттой програмистууд, техникийн ажилтнуудаас бүрдсэн ажиллах хүчин хэрэгтэй" гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлж байлаа.

Өндөр төвшний мэргэшсэн програмист, инженерүүдээс бүрдсэн нэгжийг Диспетчерийн үндэсний төвд нэмж байгуулах ажээ.

Бэлтгэл ажлын хувьд яамны зүгээс харъяалагдах байгууллагуудад техник, технологийн шийдлийг ашиглах чиглэл, үйл ажиллагааг тодорхойлон холбогдох төсвийг тус тусын Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулах чиглэлийг өгөн ажиллаж байна. Харин 2019 оныг Ухаалаг эрчим хүчний системийн жил болгоход шаардагдах нэгдсэн төсвийг гаргаагүй байгаа юм байна.

Эрчим хүчний яамнаас 2019 онд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр үндсэн ажлыг хийхээр төлөвлөжээ.

НЭГД:

Нийслэлийн 42000 айл өрхөд кватын хүчин чадал бүхий, эдийн засгийн хувьд хэмнэлттэй халаагуур ашиглах боломжийг бүрдүүлэх

ХОЁРТ:

Жилд 250 мянган тонны хүчин чадалтай сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг 600 мянган тонн болгох шугамын ажлыг эхний хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Ирэх жилийн өвөл гэхэд нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд шахмал түлшийг нийлүүлж эхэлнэ.

Түүнчлэн Эрчим хүчний яамнаас одоо байгаа цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

Учир нь V цахилгаан станцыг барихаар ажиллаж байсан консерциум задарсан учир ойрын үед баригдах боломжгүй болжээ.

Тиймээс тухайлбал, II цахилгаан станцыг 350 ВТ-ын хүчин чадалтай болгон өргөтгөхөөр ТЭЗҮ-г боловсруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03