АЙЛЫН ХАШААНААС ХҮННҮГИЙН ҮЕИЙН ОЛДВОР ОЛДЖЭЭ


Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Их сургуулийн гудамжны нэгэн айлын хашаанаас Хүннүгийн үеийн булшны таг олджээ. Тодруулбал 2018 оны есдүгээр сард хашаандаа нойлын нүх ухаж байхад уг олдвор гарсан аж. Эртний олдвор болохыг мэдсэн тус багийн иргэн аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан болон археологичид хандсан байна.

Тухайн үед эртний олдвор гэдгийг мэдсэн ч яг хэддүгээр зуунд харъяалагдах, ямар учиртай олдворыг шууд хэлэх боломжгүй байсан учир аймгийн музейд байрлуулан соёлын өвийг хамгаалах үндэсний төвд хүргүүлжээ. Уг олдворыг хүргүүлсний дараагаар палеонтологич, археологичид шинжлэн судалсны эцэст Хүннүгийн үеийн олдвор төдийгүй булш, бунхны таг болохыг тогтоосон аж.Булш, бунхны таг гэх тус олдвор нь зууван дугуй хэлбэртэй, дотор нь арц уугиулж байсан гэмээр хөө, тортог болсон байна. Одоогоор тус олдворын сэргээн засах ажил Улаанбаатар хотод хийгдэж байгаа аж. Хагарч бяцарсан хэсгийг нөхөн сэргээх зэрэг ажлууд хийгдсэний дараа Дархан-Уул аймгийн музейд байрлуулж үзмэр болгох талаар холбогдох албаныхан мэдээллэсэн байна.Дашрамд дуулгахад, тус олдвор хэдийгээр хувийн эзэмшлийн хашаанаас олдсон ч газрын хэвлийд байгаа соёлын болон түүхийн олдвор ашигт малтмал нь төрийн мэдэлд байдаг аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03