ХУУРАМЧ ЭМ БОРЛУУЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ


Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн эрдэмтэнбагш, судлаачид хамтран 2017-2018 оны хугацаанд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгааг хийсэн юм. Тус судалгааг баруун, зүүн, төвийн болон хангайн бүс зэргээр бүсчилж, бүс тус бүрээс нэг аймгийг онцлон үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон нийт 118 газрыг хамруулан судалжээ. Судалгааны явцад 15 нэр төрлийн эмийн 1770 дээжийг түүвэрлэн авч МХЕГ-ын болон АШУҮИС-ийн лабораторийн шинжилгээнд хамруулахад хуурамч, дуураймал эм илэрчээ. Тодруулбал, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Франц улсын PfizerPGM үйлдвэрийн Виагра 100мг эмийг дуурайлган хийсэн Силденафил цитрат 100 мг /хайрцаг дээрээ Виагра Pfizer гэсэн бичээстэй/ нэртэй хуурамч эм илэрсэн байна.Силденафил цитрат 100мг шахмал эмийн хайрцаг дээрх цувралууд: R314633201, 1283010,20210407, 2616403, 32022.

Тус Силденафил цитрат 100мг шахмал эм нь:

  • Үйлчлэгч бодисын агууламж лабораторийн шинжилгээгээр 95-105% байх ёстойгоос 45.3-65.45% байсан,
  • Үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч тодорхойгүй,
  • Шахмалын өнгө жигд бус, цайвар, гүн хөх өнгөтэй,
  • Хоёрдогч савлалт дээрх шошгонд ханз бичиг холилдож бичигдсэн,
  • Хоёрдогч савлалтын цувралын дугаар анхдагч савлалт дээрх цувралаас зөрүүтэй,
  • Хоёрдогч савлалтын хайрцагны өнгө зөрүүтэй,

Анхдагч савлалтын блистерийн өнгө, бичиглэл нь зөрүүтэй байсан байна. Иймд Эм хангамжийн байгууллагууд болон ард иргэдийг хувь хүний гар дээрээс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03