УЛААНБААТАРТ ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧИН ИЛЭРЧЭЭ


"Нийслэлд гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим ААН-ийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэллээ. Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд бий. Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байна.Түүнчлэн орж ирсэн бүтээгдэхүүн дээр нийтийн хоолны болон худалдааны байгууллагынхан хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна.Эхний ээлжид импортлогч арваад аж ахуйн нэгжид түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлж, агуулахыг лацдсан.Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тоннын нөөц, гар дээр тараагдсан 1,000 гаруй тоннын нөөц байна.Дээжийн хариу эерэг гарсан учраас Мал эмнэлгийн ерөнхий газраас устгал хийнэ. Үүнд манай байгууллага хяналт тавина. Мал эмнэлгийн ерөнхий газрынхны хэлж буйгаар хүн өөрөө энэ өвчний тээгч учраас амьд малд халдварлуулах эрсдэлтэй байгаа гэлээ.

Мөн улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэхүү өвчний халдварыг авахгүй байхын тулд гахайн мах хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг аж. Иймд гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 10 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 10 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 15 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03