СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГАХАЙН МАХ, ХИАМ ХЭРЭГЛЭДЭГ ХҮН БҮР АНХААРААРАЙ


Монгол улсад худалдаалагдаж буй хиам, хиаман бүтээгдэхүүнүүдийн дийлэнхийг гахайн мах, өөхөөр хийдэг. Харин Африкаас гаралтай гахайн өвчин Монголд илрээд байгаа тул гахайн мах, махан бүтээгдэхүүн, гахайн махаар хийсэн хиамыг түр хугацаагаар хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Өнөөдөр /2019.01.15нд/ Онцгой комиссын хуралдаанаар энэ тухай хэлэлцэж, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссийн дарга Ө.Энхтүвшин албаныханд дараах үүрэг чиглэлийг өгсөн юм.

-БНХАУ, ОХУ, Герман, Польш зэрэг улсаас импортолж буй гахайн мах, өөхийг түр хугацаанд улсын хилээр импортлохыг хориглох,

-Улсын хэмжээнд гахайн африк мялзан өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалт, судалгааг 30 хоногийн дотор багтаан хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх,

-Уг өвчинд сонгомол үйлчилгээтэй "иод, лимон гэх мэт" халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх, гахайн аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэдийн тэжээлийн агуулах, байр, хашаа хороог халдваргүйтгэх ажлыг зохион байгуулах,

-Гахайн африк мялзан өвчнөөр өвчилсөн гахайг холбогдох журам, зааврын дагуу устгах, нэгдсэн цэгт булшлах ажлыг шуурхай зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллах,

Гахайн африк мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг олон нийтэд сурталчлан таниулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран мэдээллийг нэг цэгээс үнэн бодитой хүргэх ажлыг МХЕГ-тай хамтран зохион байгуулах,

-Мал, амьтны гоц халдварт өвчний эрсдэлийн тойм судалгааг хийж, гарсан үр дүнд хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зэрэг үүрэг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 11 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 11 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 11 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 13 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 14 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 16 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03