СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХОЁР ХҮҮХДИЙН АМИЙГ АВСАН ХАНИАДНЫ ДЭГДЭЛТ ЦАГААН САРЫН ҮЕЭР ГААРНА


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ томуу, томуу төст өвчний дэгдэлт нэгдүгээр сарын 3-наас эрчимжиж орон нутгаар алаг цоог байдлаар гараад байна. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна. Эмнэлгийн орны ачаалал нийслэлд нэлээн өндөр байгаа. Батлагдсан 900 гаруй орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар ажиллаж байгаа гэлээ. Мөн Монгол улсын шадар сайд Д.Сарангэрэл сайдад дараах үүрэг чиглэл өглөө.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ асарсан хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, асран хамгаалагчид эмнэлгийн хуудас олгох асуудлыг шийдвэрлэх,

-Хүүхдийн эмнэлгийн орны тоог 500-гаар нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх,

-Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгийн хувиас шалтгаалж үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах,

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад захиалсан вирусийн эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэгдлээ.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн цагаан сарын үеэр хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулах, бусдад үнсүүлэхгүй байх, хүүхэд үнсэхгүй байхыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 11 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 11 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 11 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 13 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 14 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 16 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03