​ДАГАВАР ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН, ГУДАМЖИНД ЯВЖ БАЙСАН 15 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИНДСЭН ИРГЭН Б-Д 11 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО​


2013 онд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт 10 нас буюу бага насны А-г биеэ хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан, давтан үйлдлээр хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй 15 настай Б-г хүч хэрэглэн хүчиндэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг прокурорт шилжүүлжээ. Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд Б-г бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 11жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Б нь дээрх гэмт хэрэг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд хичээлдээ явж байгаа хүүхдийг айлган авч явж хүчирхийлдэг байсан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэсэн, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад хэн нэг тусалдаггүй зэрэг байдлаас үүдэн гарсан байна.

Хүүхэд гэмт хэргийн золиос болж, гэмт хэрэг үйлдэгдсэн болох талаар цаг хугацаа алдаж хуулийн байгууллагад мэдэгдэж байгаа нь эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжийг дээшлүүлэх гудамж талбай олон нийтийн газарт бусдын тусламж шаардлагатай хүүхэд тусалж байх шаардлагатай байгааг сануулъя. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 11 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 11 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 11 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 13 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 14 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 16 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03