ОНЦ ХЭРЦГИЙ АРГААР ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Энэ сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж бусдын гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Эл аймшигт хэрэг Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо "Монгол цэргийн музейн" хажуугийн нэгэн байранд болсон байдаг. Тухайн байранд орцны жижүүр ажилтай 67 настай эмэгтэйн хоолойг нь хэрчиж бүрэлгэсэн байсан талаарх дуудлага оройн 8:20 минутад ирсэн байна. Хэргийг урьдчилсан байдлаар хохирогчтой хамт архи уусан гэх 39 настай Л үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Гэмт хэрэгтэн хохирогчийн амийг хөнөөсөн даруй хэргийн газраас зугтсан байжээ.Хүн амины онц ноцтой хэргийн мөрөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж 12 цагийн дотор гэмт хэрэгтэнг дайчлан баривчилжээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн хохирогчтой танилцаж улмаар согтууруулах ундааны зүйл хамт уусныхаа дараа хэргийг үйлдэж, зугтаад дараа нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бусадтай хамт архидан согтуурч байх үеэр нь цагдаагийн бүрэлдэхүүн барьсан гэв.

Дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1,2,1 дүгээр зүйл зааснаар хүний амь насыг санаатайгаар онц хэрцгий аргаар бүрэлгэсэн гэх зүйл ангиад хамааруулан яллах саналтайгаар шүүх рүү шилжүүлэх юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 9 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 11 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 11 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 11 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 13 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 14 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 16 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03