ХУРД ХЭТРҮҮЛСЭН ЗӨРЧИЛ НЭГ ЦАГИЙН ДОТОР 10-15 БҮРТГЭГДЖЭЭ


Энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 990 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 760 дуудлага мэдээллийг хүлээн авсан байна. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 18 хүн гэмтэж бэртэн, орон нутагт гурван хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ.

Зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 нь мөргөлдөх хэлбэрээр, гурван нь үл хөдлөх зүйл мөргөх, нэг нь онхолдох хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна. Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 15 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг "Өлзийт зүүн салаа" гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч М-н амь нас хохирсон,

-Сонгинохайрхан дүүргийн нутаг Нарангийн гудамж T.Pruis маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Aqua автомашиныг мөргөөд, явган зорчигч хоёр хүнийг мөргөж гэмтээсэн.

Түүнчлэн ноцтой зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаанд хурд хэтрүүлсэнээс үүдэх осол хэрэг эзэлж байгаа бөгөөд зөвхөн нэг цагийн шалгалтаар энэ төрлийн зөрчил 10-15 бүртгэгдэж байна. Энэ төрлийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд алслагдсан гудамж зам, орон нутгийн замуудад зөөврийн хурд хэмжигчийг байрлуулан хяналт шалгалтыг явуулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 10 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 12 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 12 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 12 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 14 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 15 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 17 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03