MNTM ШОУНЫ ЯЛАГЧААР ХОЁР ХҮНИЙГ ТОДРУУЛЛАА


"Боловсрол" телевизээс санаачлан зохион байгуулсан "Mongolia's Next Top Model" /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодрууллаа. Ялагчийг тодруулсан финалын дугаар өчигдөр эфирээр (2019.01.20) цацагдлаа.

Шилдэг тавд Н.Мишээл, Э.Одонтунгалаг, Б.Анужин, ОХУ-ын Улаан-Үүдээс оролцсон Дансаранова Алина, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нар үлдсэн байсан юм.

Ялагчийг тодруулахын өмнө талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлага, нэвтрүүлэгт оролцож байсан үеийнх нь зураг авалтуудаас үзэгчдэд хүргэж, дараа нь зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан зогсож эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлсэн. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэд олгосон ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү н.Чамин-Эрхэст гардуулсан.

Мөн уг шоуны ялагч болсон 18 настай Б.Анужин 20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.

Тус шоу нэвтрүүлэгт анх 400 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлснээс 16 охин шалгарч нэвтрүүлгийн 11 дугаарын турш сорил болон үндсэн зураг авалтад оролцон өрсөлдсөн байдаг. Нэвтрүүлгийн төгсгөлд шүүгч Нора Дагва шилдэг дөрвөн оролцогчдод хандан "Миний хувьд та дөрвүүлээ ялагч. Хэдийгээр Ч.Чамин-Эрдэнэ маань бидний дунд байхгүй ч гэсэн биднийг хараад баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 11 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 12 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 12 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 12 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 14 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 15 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 17 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03