61 НАСТАЙ ЭМЭЭ УТАС ХУЛГАЙЛЖ БАЙГААД ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДЖЭЭ


61 настай иргэн Б нь нэг өдөрт хоёр удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригдсан байх юм. Иргэдийн дунд хулгай дээрмийн төрлийн гэмт хэргийг зөвхөн өсвөр насны эсвэл эрэгтэй хүмүүс үйлддэг гэсэн мэдээлэл байдаг ч өндөр настай эмээ, өвөө нар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг болохыг албаныхан мэдээлж байна.

Тухайлбал, 61 настай иргэн Б нь 2018 оны 12 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвд иргэн Э-ийн гар цүнхнээс Samsung S-5 загварын гар утас хулгайлсан. Мөн иргэн Х-ийн цүнхнээс хоёр сая төгрөг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдаж байж. Иргэн Б дээрх гэмт хэргийг үйлдэж суллагдсаныхаа дараа гудамжинд ахин хүний цүнхэнд гар дүрж, хулгай хийх гэж байхыг нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн улмаар шүүхээс 20 хоногийн хугацаанд баривчлах ял, шийтгэл эдлүүлж, сулласан гэх мэдээлэл ирсэн юм.

61 настай уг иргэн нь хоёр хүүхэдтэй ба ач нараа хараад гэртээ байдаг гэх. Харин хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ач нараа гэрт нь цоожилж үлдээгээд гарч хулгай хийдэг болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон бөгөөд хулгайн гэмт хэрэг олон жил үйлдэж гаршсан, цагдаагийн байгууллагын бүртгэлтэй гэмт хэрэгтэн юм байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 11 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 12 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 12 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 12 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 14 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 15 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 17 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03