ХҮНД СУРТАЛ ГАРГАСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ИЛ ТОД ЗАРЛАНА


Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны 10 дугаар сард орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх зөвлөмжийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болсон Засгийн газрын өртгөтгөсөн хуралдааны төгсгөлд гардуулан өглөө. Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү нар оролцож авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар үүрэг, чиглэл өгөв. Тухайлбал, орон нутагт хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, танил тал, хамаарал бүхий этгээддээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулж, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулан ашигт малтмалын олборлолт явуулдаг, ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх төсвийн эх үүсвэрийг зарим аймагт бий болгосон, албаны үйл ажиллагаандаа улстөржсөн байдлаар ханддаг, төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг гэх мэт зөрчил, дутагдлууд давтагдан гарсаар байгааг анхааруулж, тэдгээрийг дахин гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Авлигатай тэмцэх газрын зүгээс дээрх зөрчилд хариуцлага тооцож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох албан тушаалтнууд хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй, идэвх санаачилгагүй байгаа нь тухайн хэрэг, зөрчил давтагдан гарах шалтгаан болж байна. Иймд Авлигатай тэмцэх газрын зүгээс 2019 онд авлигаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хүнд суртал гаргасан төрийн албан хаагчдын талаар олон нийтэд нээлттэй мэдээлж, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг ил тод болгон олон нийтийн хяналтыг улам нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 11 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 12 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 12 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 12 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 14 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 15 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 18 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03