РОНАЛДУД ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ


Испанийн Мадрид хотын шүүх өчигдөр Португалийн хөлбөмбөгийн од Криштиану Роналдуг татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж, ял оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Шүүхээс тамирчинд 18.8 сая еврогийн торгууль, 23 сарын хорих ял оноосон байна.

Роналду Испанийн "Реал Мадрид" клубт тоглож байхдаа санаатайгаар татвараас зайлсхийлсэн нь баримтаар нотлогджээ. Тэрбээр одоо Италийн "Ювентус" клубт тоглож байгаа юм.

Шүүх хуралд тэрбээр ганцаараа бус үзэсгэлэнт найз бүсгүй Жоржина Родригезын хамтаар иржээ. Гэхдээ тэрбээр шүүхийн танхимд 15 минут болсон ба уг үйдлийг нь хэвлэлийн төлөөлөгч нь "Криштиану Роналду шүүхийн шийдвэртэй санал нэгдэж байгаа. Тиймээс тэрбээр зарим шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зураг гэж ирсэн" гэж тайлбарлав.

Шүүх тамирчинд оноосон хоёр жилийн ялыг нь тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ.

Испанийн шүүх 2015 онд түүнийг татвараа зугтаасан хэмээн буруутгаж, 13.5 сая еврогийн торгууль ноогдуулж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 12 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 13 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 13 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 13 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 15 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 17 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 19 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03