БӨХИЙН ӨРГӨӨГ НЭЭХЭЭР БОЛСОН БАЙНА


Монголын Үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд өчигдөр/2019.01.23/ уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Уг холбоо дотроо хоёр холбоо болж, шүүхийн шатанд явж байгаа билээ. Холбоо маргаантай байгаа ч бөхчүүд уулзаж, "Ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, Бөхийн өргөөг хэвийн үйл ажиллагаанд оруулж, сар шинийн баярт зориулсан барилдааныг өргөөндөө зохион байгуулахаар болсон байна. Мөн МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурлыг ирэх хоёрдугаар сарын 16-д зохион байгуулахаар санамж бичигт тусгажээ.

Уулзалтад МҮБХ-ны төлөөлөл болон дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс болон бусад цолтой бөхчүүд оролцсон байна. Мөн МҮБХ-ын тэргүүн гэх Л.Чинбат хуралд оролцжээ.

Санамж бичгийн хүрээнд:

  • МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах
  • "Их Эе"-д бэлтгэх ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахлах
  • "Бөхийн өргөө"-г хэвийн үйл ажиллагаанд оруулж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг "Бөхийн өргөө"-нд зохион байгуулах зэрэг асуудлыг төлөвлөж, санал нэгджээ.

Түүнчлэн "Монголын үндэсний бөхийн холбоо" ТББ-д олон жилийн турш үүсээд байсан хуваагдал, талцал, маргааныг эцэслэн, дараах зориултуудыг хэрэгжүүлэхээр санал нэгдэж, "Ойлголцлын санамж бичиг"-т тусгасан байна. Үүнд,

  • Бөхчүүдийн олон жилийн турш үргэлжилсэн талцал, хуваагдлыг эцэс болгох
  • Монгол бөхийн барилдаанд бий болоод байгаа допинг, цолны найрааны асуудлыг таслан зогсоох
  • Бөхчүүдийг цалин хөлс, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй болгох, бөхчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх
  • Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэдийн хандиваар боссон "Бөхийн өргөө"-ний өмчлөх эрхийг МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгүүлэх
  • Бөхийн холбооны санхүүгийн үйл ажиллагаа, орлого, зарлагыг нийтэд ил тод болгох, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох
  • Найраа хийж, худал барилдсан, худлаа унаж өгсөн бөхчүүдийн цолыг хасч, хариуцлагыг өндөржүүлж, ёс жудаг, сахилга батыг дээшлүүлэх,
  • "Бөхийн өргөө"-г түшиглэн бөхчүүдэд зориулан Хөгжлийн төв байгуулах зэрэг асуудал багтжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 12 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 13 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 13 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 13 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 15 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 17 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 19 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03