УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ: 19 НАСТАЙ ЦЭРЭГ ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ АМИА АЛДСАН


Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгсөн байна. Амиа алдсан цэрэг өмнө нь зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Ар гэрийнхэн болон иргэд бусдад зодуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлийг тавьж байна. Цагдаагийн байгууллага урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй гэсэн мэдээллийг авсан. Гэхдээ бид ар гэрийнхний гаргаж буй мэдээллийг эцэслэн шалгах үндсэн үүргийнхээ дагуу ажиллана. Мөрдөн шалгах ажилллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Тухайн зурган дээр үүссэн байгаа зүйл нь цогцост үүссэн хүүрийн толбо. Үүнийг иргэд бусдад зодуулсан, зодуулсны улмаас гэмтэл үүссэн хэмээн ярьж байгаа юм. Иргэн амиа алдаад биед нь юүлэгдэж үлдсэн цусыг хүүрийн толбо гэж үздэг. Мөн цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгийн байгууллага иргэн амиа алдсан хэргийн газар очоод хүүрийн толбо дээр нь дарж үзээд хэр хурдан хугацаанд амиа алдсан цагийг тооцдог. Иргэд зургаас бусдад зодуулсан гэсэн ташаа мэдээллийг тарааж байна гэсэн тайлбарыг цагдаагийн байгууллагаас өгч байна.

М.Мөнхшүр "Сайншанд дахь цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус цэргийн ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хаахаар ирсэн Эрдэнэт хотод оршин суух 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх шинжилгээний задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр байлдагч А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй хэмээн гарсан. Нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр эсийн шинжилгээ авсан. Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна. Үүн дээр ямар шалтгаанаар амиа алдсаныг тогтооно" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 12 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 13 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 13 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 13 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 15 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 16 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 19 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03