НӨАТ-ЫН МӨНГӨ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРСОН БАЙНА

Н.Мижидмаа
2019/02/01

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө өчигдөр оройноос эхэлж иргэдийн дансанд орж эхэллээ.

Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх эхлээд орох бол иргэдийн олонх нь үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ өнөөдөр орой гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусах ажээ.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт хэлбэрээр энэ онд нэг удаа ийнхүү авч байгаа юм.

Дашрамд дуулгахад, 2018 онд иргэдэд хамгийн олон төлбөрийн баримт хэвлэж өгсөн компаниудыг "Мобиком корпораци" тэргүүлсэн бол "Номинтав трейд", "Юнител", "Петростар", "Монос-Улаанбаатар", "Миний дэлгүүр", "НИК", "Алтан жолоо трейд", "Моннидер" зэрэг компани удаалжээ.

ААН-д хамгийн олон төлбөрийн баримтыг олгосон дээрх есөн компанид өнөөдөр Сангийн сайд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2017 онд 497,000 татвар төлөгчид 35.1, 2018 онд 654,000 татвар төлөгчид 78.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 15 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 16 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 16 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 18 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 22 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03