АНУ ОХУ-ТАЙ БАЙГУУЛСАН ЗЭВСГИЙН ХЯНАЛТЫН ГЭРЭЭНЭЭС ГАРНА

Н.Мижидмаа
2019/02/01

Хүйтэн дайн дууссанаас хойш Европын аюулгүй байдлыг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байдаг зэвсгийн хяналтын гэрээнээс АНУ гарах гэж байгаа талаар эрх бүхий албан тушаалтнууд, дипломат ажилтнууд мэдээлсэн байна. Олон улсын хэвлэл мэдээллүүдийн дамжуулснаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнөөдөр энэ талаар мэдээлэх гэж байгаа юм байна. АНУ, ОХУ болон Европын орнуудын хооронд байгуулсан Дунд зайны тусгалтай цөмийн хүчийг хязгаарлах гэрээнээс гарах тухай асуудлыг Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп ахлах зөвлөхүүдтэйгээ хэдэн сарын өмнөөс ярьж буй. Тэдний тайлбарлаж байгаагаар Москва 2014 оноос хойш дээрхи гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн гэнэ. Учир нь Оросын нутагт 800-5500 орчим км-ийн тусгалтай, хуурай газраас харвагч цөмийн цэнэгт хошуутай пуужингууд нь одоо ч хөрш зэргэлдээ Европын орнуудад заналхийлэх аюултай гэж Вашингтоноос тайлбарлаж байгаа юм. Харин олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Вашингтон эл гэрээнээс гарсан тохиолдолд Москва хийгээд Европын орнууд болон бусад орнуудын хооронд дахин зэвсгийн асар хүчтэй өрсөлдөөн гарна гэж сэрэмжлүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 15 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 16 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 16 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 18 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 22 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03