ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ӨРСӨЛДӨӨНД АНУ, БНХАУ ТЭРГҮҮЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/01

НҮБ-ын байгууллагын Дэлхийн оюуны өмчийн байгууллага /ДОӨБ/саяхан явуулсан судалгааныхаа үр дүнг өчигдөр тайлагнаж, хиймэл оюун ухаанд суурилсан инновацийн салбарын өрсөлдөөнд АНУ, БНХАУ тэргүүлснийг зарлажээ. БНХАУ-д 20 эрдмийн хүрээлэн байгаагаас 17 нь хиймэл оюун ухаантай холбоотой судалгаа шинжилгээ, үйл ажиллагаа явуулдаг нь өөр ямар ч улсад байхгүй өндөр үзүүлэлт гэж болно. НҮБ-ийн ДОӨБ-аас тэдний яг одоо явуулж байгаа ажлаас машиныг сурах технологитой болгох, яриа таних систем боловсруулах гэх зэрэг томоохон ажлуудыг онцолжээ. ДОӨБ-ын Ерөнхий захирал Франсис Гурри "Тус хоёр улс нь хиймэл оюун ухааны хөгжлөөрөө хэдийнэ хол явсан. Тэдний бүтээсэн аппликейшний тоо, шинжлэх ухааны нээлт, судалгаа тоолж барахын аргагүй болжээ" гэж цохон тэмдэглэсэн байна.

Өндөр технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг АЙБИЭМ/IBM/ компани хиймэл оюун ухаанд суурилсан хамгийн олон патенттай компани болохыг дээрхи судалгаагаар тогтоожээ. Нарийвчилсан тоогоор АЙБИЭМ нь нийт 8920 ширхэг шинэ бүтээлийн патент эзэмшиж байна. Харин програм хангамжаараа адартай Майкрософт компани 5930 патент эзэмшдэг.

Чухамдаа, Вашингтонооос Бээжинг Америкийн шинэ инноваци, шилдэг технологийг хулгайлж байна хэмээн буруутган Хятадаас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнд үзүүлдэг 234 тэрбум долларын худалдааны хөнгөлөлтийг цуцласан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 15 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 16 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 16 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 18 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 22 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03