О.БУРМАА: ШҮҮХЭД ҮЗҮҮЛСЭН ТАЛИЙГЧИЙН ЗУРАГ ХУУРАМЧ

Н.Мижидмаа
2019/02/01

Монгол Улсын иргэн, загвар өмсөгч агсан Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад амиа алдсан хэрэгтэй холбоотой шүүхийн сонсгол өнгөрсөн долоо хоногт хэрэг гарсан гэх Малайзын Шах Аламын Дээд шүүхэд эхэлсэн юм. Энэ удаагийн сонсголд мэдүүлэг өгөхөөр хохирогч эмэгтэйн үеэл Оюунчимэгийн Бурмаа очсон байна. Орон нутгийн Засгийн газрыг төлөөлөн оролцсон, холбооны зөвлөх Жасми Хамииза гэрчийг мэдүүлэг өгөх үеэр хохирогчийн сэжигтэн Абдул Разак Багинда болон түүний холбоотон Нажиб Разак нарын авахуулсан зургийг үзүүлсэн юм. О.Бурмаагийн хэлснээр уг зураг нь фотошопоор ядмагхан хийсэн нь илэрхий хуурамч гэж мэдүүлжээ. Учир нь тэрээр эл зургийн жинхэнэ хувийг өмнө нь үзэж байсан аж.

Хохирогчийн гэрт үзсэн зургийн цомогт эл зургаас гадна хэргийн сэжигтэнтэй авахуулсан цөөнгүй гэрэл зураг байсан. Жинхэнэ хувь зургийг 2005 онд Францын Парис хотод авахуулсан бөгөөд түүнд хохирогч Ш.Алтантуяа хоёр эрэгтэй хүнтэй хамт камерийн өөдөөс инэмэсэглэн авахуулсан байсан гэв. Ингэснээр Малайзийн Ерөнхий сайд байсан Нажиб Разак түрүү түрүүчийн шүүх хурал дээр хохирогч эмэгтэйг танихгүй, уулзаж байгаагүй гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй байж болзошгүй сэжүүр гарч ирж байгаа гэж болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 15 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 16 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 16 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 18 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 22 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03