ПОПИЙН ХААН АГСАН МАЙКЛ ЖЕКСОНЫ ЖИЛ БҮРИЙН ОРЛОГО 200 ОРЧИМ САЯ ДОЛЛАРААР ӨСДӨГ

Н.Мижидмаа
2019/02/01

Амьд ахуйдаа Попын хаан хэмээн өргөмжлөгдсөн, алдарт дуучин Майкл Жексон уран бүтээлээс олох орлогоороо толгой цохьдог байсан. Урлагийн тайзан дээрхи асар их нэр хүндийн зэрэгцээ бага насны хүүхэд сонирхдог гаж донтон, мэдээ алдуулах эмэнд донтсон мансуурагч гэх зэргээр бас л элдвээрээ дуудуулсан ч орлогын хэмжээ нь буурдаггүй. Өдгөө тэрээр амьд биш ч гэлээ уран бүтээлээрээ дамжуулан олдог орлого нь жилд хэдэн сая ам.доллараар тоологдож байна. Попын хаан 2009 онд нас барснаас хойш орлого нь жил бүр тогтмол өсч байгаа гэнэ. Хамгийн сүүлд шүтэн бишрэгчдийнх нь хүртээл болсон "Хаа ч байхгүй газрыг орхихуйд" хэмээх баримтат киногоор нэр алдар нь дахин сэргэсэн түүний хөрөнгө жил бүр дунджаар 196 сая ам.доллараар өсдөг байна. Дээр дурдсан бүтээлийг найруулан тавьсан найруулагч Дэн Рийд хэлэхдээ "Алдарт дуучин агсны дууг тоглуулж эхлэхэд л мөнгө тасралтгүй цутгаж эхэлдэг" хэмээн сайрхжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 15 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 16 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 16 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 18 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 22 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03