О.ЭНХ-ЭРДЭНЭ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/02/04

АНУ-ын "CBS" телевизийн дараагийн шинэ шоу нэвтрүүлэг болох дэлхийн шилдгийн шилдэг авьяастнуудын хуран чуулж буй "The World's Best" тэмцээнд "Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ оролцож байна.

Тус тэмцээн нь үндсэн гурван шүүгчтэй, мөн тэднээс гадна дэлхийн 38 орноос ирсэн урлаг, спортын салбар бүрийн 50 шүүгчээс бүрдэж байгаа бөгөөд үндсэн гурван шүүгч оролцогчдыг 0-50 оноогоор дүгнэж, орон орноос ирсэн 50 шүүгч 0-100 оноогоор тус тус дүгнэх ажээ. Ингээд нийт шүүгчдийн оноогоор 75 ба түнээс дээш оноо авч чадсан оролцогч дараагийн шатанд тунаж үлдэх юм. О.Энх-Эрдэнэ шүүгчдээс 97 оноо авсан байна. Нийт 10 дугаар үргэлжлэх шоуны эхний дугаар өчигдөр /2019.02.03/ "CBS" сувгаар цацагджээ.

АНУ-ын Виржинагийн их сургуульд тэтгэлгээр суралцаж буй 22 настай авьяаслаг залуу О.Энх-Эрдэнэ тус улсад анхны цомгоо гаргахаар болсон байна. Тэрбээр АНУ-ын "Wishbone Studio" студитэй гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа ба түүний дуунуудыг Эндрью Лэйн хэмээх продюсер продюсерлэж байгаа гэнэ.

Дашрамд дурдахад, дээрх шоуны шүүгчдийн багт рэппер, хөгжмийн продюсер, "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгч О.Баярсайхан буюу Rokit bay багтаж байгаа юм.

Эх сурвалж: TIMESDAILY


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
+29 градус дулаан 17 минутын өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 16 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 17 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 17 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 17 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 19 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 21 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 23 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03