АМИА ХОРЛОСОН ГЭХ ЦЭРЭГ ААВЫГАА САНААД БАЙНА ГЭЖ АР ГЭРЛҮҮГЭЭ ЯРЬСАН БАЙЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/09

Завхан аймгийн Асгат сумын хайрхан багийн малчин Цэрэнхандынх гурван хүүтэй. Хамгийн том нь буюу талийгаач В нь 18 нас хүрээгүй байхдаа 3,11 насны дүү нараа орхин цэргийн албанд өөрийн хүсэлтээр өнгөрсөн 10-р сард морджээ. Завхан аймгийн Асгат сумаас гурван залуу алба хаахаар цэрэгт явсны нэг нь талийгаач. Талийгаач В нь сумынхаа есөн жилийн дунд сургуулийг хоёр жилийн өмнө төгссөн байна. Тэрээр өнгөрсөн 10-р сард Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хаахаар хуваарилагдсан байна. Гэтэл 2019 оны 01-р сарын 31-нд В нь ахлагчийнхаа моринд өвс тавьж өгнө гэж хэлээд морийг нь унаад цэргийн ангиасаа гарчээ. Талийгаачийг 168 хүний бүрэлдэхүүнтэй 16 тээврийн хэрэгсэл, хоёр нисдэг тэргээр хоёр өдөр хайсны эцэст хоёрдугаар сарын 02-ны өдөр олсон байна. Эрлийн багийнханг олох үед В нь амьд байсан бөгөөд ОХУ-ын хилрүү нэвтэрсэн байдалтай бүслэлтэнд оржээ. Тухайн үед талийгаач В нь хашгирч, тэнгэрлүү гурав буудаад, өөрийгөө буудаж хороосон байдал олдсон гэж ОХУ-ын талаас ажилласан эрлийн багийнхан мэдэгджээ. Талийгаач В-гийн цогцсыг 2-р сарын 3-ны шөнө нутагт нь авчирч дөрвөний үүрээр хөдөөлүүлсэн байна. Ийнхүү амиа алдсан цэрэг оргохоосоо хоёр хоногийн өмнө аавыгаа санаад байна гэж ар гэрийнхэнлүүгээ ярьж байжээ. Насанд хүрээгүй байхдаа ийнхүү дурлаж явсан армидаа амиа алдсан хүүг ангийнхан нь дарамталсан уу, тэрээр оргосон уу төөрсөн үү, амиа хорлосон эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа тухай эх сурвалж бидэнд мэдээлэл өглөө.

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 13 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 14 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 15 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 15 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 16 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 16 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 16 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 18 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 18 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 19 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр