Д.ТРАМП, КИМ ЧЕН УН НАР ВЬЕТНАМЫН ХАНОЙ ХОТНОО УУЛЗАНА

Өнөрцэцэг
2019/02/09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай хийх хоёр дахь уулзалтаа энэ сарын 27-28-ны өдөр Вьетнамын нийслэл Ханой хотод хийх болсон гэж мэдэгдлээ. Энэ сарын эхээр гарсан мэдээллээр хоёр талын удирдагчийн уулзах хотоор Да Нан, Ханой хоёр нэрлэгдэж байсан ч эцсийн шийдвэрээр нийслэл Ханойг сонгосон нь энэ аж. Мөн тэрээр энэ удаагийн уулзалтаар энх тайвныг цогцлооход дэвшил гаргах найдлага тавьж буйгаа Твиттер дахь хуудсаараа жиргэсэн байна. Түүнээс гадна "Умард Солонгос улс нь эдийн засгийн асар хүчирхэг орон болно. Ким даргын хувьд үүндээ гайхшрах байх. Харин би үгүй. Учир нь түүний ямар чадварлаг хүн болохыг би мэдэж авсан. Умард Солонгос улс пуужин болно гэхдээ эдийн засгийн пуужин болно" гэж Д.Трамп жиргээндээ онцолсон байгаа юм. Тэд өмнө нь буюу өнгөрсөн оны зургаадугаар сард Сингапурт уулзаж, Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоож, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайвныг хамгаалах талаар ярилцаж, тохиролцсон. Гэвч хэлэлцээр төдийлөн үр дүнтэй хэрэгжээгүй учир энэ удаагийн уулзалтаар өмнөх яриа хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хоёр талаас хэрхэн хүчин чармайлт гаргах талаар ярилцах нь нэгэнт тодорхой болчихоод байгаа билээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
+29 градус дулаан 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 17 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 18 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 18 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 20 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03