ТАЙЛАНДЫН ХААН ДҮҮДЭЭ ХОРИГ ТАВИЛАА

Өнөрцэцэг
2019/02/09

Тайландын Эзэн хааны гэр бүлийн гишүүн 67 настай гүнж Уболратана Махидол тус улсын Ерөнхий сайдын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байсан ч энэ санаа нь бүтэхгүй болж хувирлаа. Учир нь эзэн хаан Важиралонкорн дүүгийнхээ энэ үйлдлийг улс үндэстний ёс уламжлал хийгээд үндсэн хуулийг хүчгүйдүүлэх сөрөг үр дагавартай хэмээн үзэж хориг тавьсан байна. Эзэн хааны бие төлөөлөгч "Гүнжтэн Ерөнхий сайдад нэр дэвших нь Эзэн хааны гэр бүлийнхэн улс төрд оролцохгүй гэх бодлоготой шууд харшилдсан явдал учир дээрхи шийдвэрийг гаргахад хүргэсэн бас нэг шалтгаан болсон" гэх тайлбарыг өгчээ. Уболратана гүнж нь Тай Ракса Чарт намаас нэр дэвшихээр яригдаж байсан бөгөөд тус нам нь олон жилийн турш хаант засаглалын эсрэг байр суурь хадгалж буй нам юм. Хэрэв гүнж Уболратана нэр дэвшсэн бол Тайландын одоогийн Ерөнхий сайд Прают Чан-очатай өрсөлдөх байсан. Прают Чан-очаг цэргийн эрх мэдэлтнүүд тууштай дэмждэг. Нөгөөтэйгүүр Тайландын хааны байр суурь хэвээр хадгалагдаж байгаа нь өнөөгийн Ерөнхий сайдын ач тус гэж улс төр судлаачид бичдэг юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
+29 градус дулаан 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 17 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 18 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 18 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 20 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03