Сирийн зүүн нутгийн Хажин тосгоны ойролцоо байрлаж байсан Лалын улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр Аль Багдадигийн амь насанд халдахыг завдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр гарсан талаар Их Британийн Гвардиан сонин мэдээлжээ. Албаныхан энэ халдлагыг Лалын улс бүлэглэлийн удирдлагыг булааж авах гэсэн төрийн эргэлт маягийн зүйл болсон гэж тайлбарлав. Тухайн үед багахан хэмжээний тулаан болж, хэд хэдэн хүн амиа алдсан аж. Абу Бакр Аль Багдади хадлагын дараа ойролцоохи цөл рүү зугтан тэндээ бүгж байгаа юм байна. Уг халдлагыг гадаадаас элсэж ирсэн дайчид хуувилдан зохион байгуулсан. Тэдний толгойлогч нь Абу Бакрын итгэл хүлээсэн ойр дотны хүмүүс нь байсан гэж Английн тагнуулын мэдээнд дурджээ. Ийм ч учраас Сирийн зүүн хэсгийн гадаад дайчдыг хариуцсан Абу Муат Аль Жазайригийн толгойг авч ирж өгсөн хүнд өндөр хэмжээний шан харамж амлаад байгаа гэнэ. Ефрат мөрний ойролцоохи байрлал нь Лалын улс бүлэглэлийн сүүлчийн найдвар тээсэн цөөхөн байрлалын нэгд тооцогддог. Албан ёсны судалгаагаар тухайн бүсэд одоо дөнгөж 500-хан хүнтэй бүрэлдэхүүн бүлэглэл байрладаг. Хамгийн оргил үедээ буюу 2015 оны орчимд нийт 70 мянга гаруй хүнтэй байжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна