ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 10 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/11

Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр баяраар орон нутгийн замд гарсан осол, хэрэг 9 удаа гарч, арван хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтсэний 5 нь бага насны хүүхэд байжээ. Жолооч нар хурд хэтрүүлсэн, хориглосон газар гүйцэд түрүүлж байгаад осол, хэрэг гаргасан байна.

Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто замд нийт 251 алба хаагч, 45 байнгын хяналтын пост болон бусад хөдөлгөөнт, цагийн хяналтын цэгүүдээр дамжуулан хяналт шалгалт, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалтад ажилласан байна.

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн ихсэж, хотын ойр орчмын болон товчооны замуудад дахин хөдөлгөөний ачаалал бий болж байгаа учраас иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
+29 градус дулаан 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 17 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 18 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 18 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 18 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 20 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03