ӨРГӨМӨЛ ХҮҮ НЬ 91 НАСТАЙ ААВЫГАА ЗОДОЖ АМЬ НАСАНД НЬ ХҮРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/02/11

Сар шинийн баярын өдрүүдээр нийтээр олон хоног амарч, хаврын эхний өдрүүдийг угтаж өнгөрүүлэв. Монгол түмэн Цагаан сарын баяраар ахмад настан, ээж аавыгаа ихэд хүндлэн дээдэлж, тохойг нь өргөн мэндчилж хоймор өөд залдаг билээ. Өнгөрөгч өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өргөмөл, дагавар хүүхдүүд нь аавыгаа санаатайгаар хөнөөсөн ноцтой хэрэг үйлдэгдсэн байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 6-ны өдөр 8:50 цагт нас барсан хүн байна гэсэн мэдээллийг шуурхай албанд ирүүлсэн байна. Үүний дагуу хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн, шинжээч эмч нарын бүрэлдэхүүн очиж шалгахад 91 настай иргэн гадны нөлөөтэй буюу биедээ ил харагдах гэмтэл шархтайгаар нас барсан байсан аж.

Шалгалтаар хохирогч 91 настай Д-г түүний өргөмөл хүү болох 62 настай Ө нь зодож амь насыг нь хохироосон болохыг олж тогтоосон байна. Хохирогчийг өргөмөл хүү нь даавуугаар амыг нь дарж байгаад биет зүйлээр биеийн хэд хэдэн хэсэгт цохиж гэмтэл учруулсан нь тогтоогджээ. Гэмт хэрэгтэнг одоогоор цагдан хорьсон байгаа гэх бөгөөд олон жилийн хувийн таарамжгүй харилцааны улмаас талийгаачтай маргалдаж улмаар амь насанд нь хүрсэн гэх мэдүүлгийг өгчээ.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн энэ сарын 6-ны өдөр амь нас нь хохирсон эрэгтэй 60 настай Б-ийн бэр цагдаагийн байгууллагад "Манай хадам аав хутгалуулж нас барсан байна гэх мэдээллийг өгсөн байна. Налайх дүүргийн гуравдугаар хороонд оршин суух талийгаач 60 настай Б-г дагавар хүү болох эрэгтэй 41 настай Ц нь маргалдаж улмаар баруун гуяны доод хэсэгт нэг удаа хутгалан амь насыг нь хохироосон байна. Хэргийн газраас 26 болон 15 см урттай хутга хоёр ширхэг, архины шил гурван ширхэгийг хураан авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
+29 градус дулаан 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 17 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 18 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 18 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 18 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 20 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03