БНСУ АМЕРИК ЦЭРГҮҮДИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР БОЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/11

АНУ-ын цэргийн баазыг Солонгосын хойгт байрлуулахын тулд шаардлагатай зардлыг нэмэх тохиролцоонд БНСУ-ын эрх баригчид зөвшөөрч хоёрдугаар сарын 10-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан байна. Ассошэйтэд Пресс агентлагийн дамжуулснаар Сөүл өмнөх жилүүдэд америк цэргүүдийн зардалд 830 сая доллар төсөвлөдөг байсан бол 2019 онд 94 сая доллараар нэмэгдүүлж, 924 сая долларт хүргэхээр болж байгаа нь энэ юм. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп "Америк цэргүүдийг Солонгосын хойгт байлгахын тулд Өмнөд Солонгосын талаас илүү их хувь нэмэр оруулах ёстой" гэсэн нь дээрхи гэрээг байгуулахад хүчтэй нөлөөлсөн хэмээн учир мэдэх хүмүүс тайлбарлалаа. Хэдийгээр Өмнөдийн эрх баригчид гэрээнд гарын үсэг зурсан боловч парламентаар хэлэлцүүлж, олонхийн дэмжлэг авах шаардлагатай аж. Харилцан хариуцлага үүрэх зориулалттай энэ төрлийн гэрээг өмнө нь олон жилийн хугацаатай байгуулдаг байсан бол энэ удаагийн шинэ тохиролцоо бүхий гэрээг ганцхан жилийн хугацаатай байгуулж байгаагаараа ялгаатай. БНСУ-ын Гадаад хэргийн сайн Кан Кюн шинэ тохиролцоог хэтийн төлөв сайтай ч зарим нэг тал дээр хойш ухарсан алхам боллоо хэмээн онцолжээ. Түүний энэ үгийг Сөүл Вашингтоны өмнө хэт дуулгавартай байгаа байдлаар нь тайлбарлаж болно гэж олон улсын ажиглагчид бичсэн байна. Дональд Трамп энэ сарын эхээр СиБиЭс телевизэд ярилцлага өгөхдөө аливаа улс орон америк цэргүүдийг нутагтаа байлгаж, аюулгүй байдлаа хангуулахын тулд өмнөхөөсөө их хувь нэмэр оруулах ёстой. Гэхдээ мэдээж хэрэг маш үнэтэй тусна гэж ярьж байсан юм. Мөн энэхүү шинэ тохиролцоо нь энэ сарын 27-28-ны өдөр Вьетнамд болох АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын өмнөхөн хийгдсэнээрээ онцлогтой бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалахад чиглэж байна гэж албаныхан үзэж буй. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд Д.Трамптай байнгын холбоотой байдаг ойрын хамтрагчдынх нь нэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 10 минутын өмнө
+29 градус дулаан 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 17 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 19 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 19 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03