ОРОСТ ЦАГААН БААВГАЙН ДАЙРАЛТЫН УЛМААС ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/11

ОХУ-ын алслагдсан хойд нутаг буюу Арктикийн бүсэд орших тосгод руу олон тооны цагаан баавгай дайрч түйвээн онц байдал зарлахад хүргэжээ. Новая землья хэмээх Зөвлөлтийн үед цөмийн зэвсгийн туршилт хийдэг байсан газрын ойролцоохь тосгон болон түүний эргэн тойрны нутагт онц байдал зарласан талаар Итар Тасс агентлаг мэдээлэв. Цагаан баавгайнууд бөөн бөөнөөрөө тосгон руу дайрч иргэдэд халдах, орон сууцны орц гарцыг хаах зэргээр зэрлэг авирласан ч ховор төрлийн амьтдыг буудах эсвэл ямар нэгэн байдлаар халдсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг эрх баргчдын зүгээс тогсоны оршин суугчдад анхааруулсаар байгаа юм байна. Орон нутгийн захиргааны ажилтан Александр Миняев "Иргэд гадагшаа гарахаас ч айж, өдөр тутмын амьдрал хямарч дууслаа" хэмээн хэвлэлд ярьжээ. Цагаан баавгайн дайралтаас болоод хүүхдүүд ч сургууль цэцэрлэгтээ ч явж чадахаа байсан гэнэ. Белушя Губа хэмээх тосгонд 52 цагаан баавгай дайран орж, орон сууц, албан байгууллагуудын байранд нэвтэрч хүмүүс рүү дайрсан хэрэг ч бүртгэгджээ. Дээр дурдсан суурин газарт олон жил амьдарсан иргэд энэ удаагийнх шиг ийм олон тооны цагаан баавгай дайрсан тохиолдол нэг ч гарч байгаагүй гэж учирлаж байгаа юм. Амьтан хамгаалагчдын тайлбарлаж буйгаар цагаан баавгайн энэ дайралт нь хойд мөсөн далай орчмын цаг уурын өөрчлөлт, хүнс тэжээлийн олдоц зэргээс шалтгаалан зэрлэг амьтад хүний амьдардаг бүс рүү нэвтэрсэн байж болзошгүй гэв. Албаныхны зүгээр цагаан баавгайнуудыг нэг бүрчлэн барьж, зэрлэг байгальд буцаан аваачих арга хэмжээг авч дуустал онц байдал хүчинтэй үргэлжлэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 7 минутын өмнө
+29 градус дулаан 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 17 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 19 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 19 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03