ХОВОР БАРЫН БОЛЗОО ҮХЛЭЭР ДУУСЧЭЭ

Н.Мижидмаа
2019/02/11

Лондоны амьтны хүрээлэнгийн ажилтнууд мөхлийн ирмэгт тулсан маш ховор төрлийн эрэгчин барыг эмэгчинтэй нь уулзуулж, улмаар хурьцалд оруулж, Суматрын барын төрлийг аврах зорилготой болзоо зохион байгуулсан боловч тун харамсалтай байдлаар төгсчээ. Асим хэмээх долоон настай Суматрын барыг өнгөрсөн баасан гарагт арван настай Мелати хэмээх эмэгчинтэй нь уулзуулсан байна. Гэтэл ижил төрөлтэйгөө анх удаа учирсан эрэгчин бар гэнэт түрэмгий аашилж, Мелатигийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Амьтны хүрээлэнгийн зүгээс мөхлийн ирмэгт тулсан барын төрлийг аврах оролдлого нь Мелатигийн үхлээр дуусч хүн төрөлхтөний хувьд маш том гарз хохирол учирлаа гэж мэдэгдэлдээ харамсал илэрхийлжээ. Европийн ховор төрлийн амьтдыг авран хамгаалах хөтөлбөрийн дагуу Асимыг арав хоногийн өмнө Дани улсаас Лондонд авч ирсэн юм байна. Бар сургагч Кэтрин Сандэрс "Асим бол маш царайлаг, өхөөрдөм бар. Амьтны хүрээлэнд байхдаа үзэгчдийн сэтгэлийг татсан найрсаг бар байлаа. Харамсалтай нь Лондонд ижил төрөлтэйгөө уулзаад огцом түрэмгий аашилсныг одоо ч бид гайхаад барахгүй байна" хэмээжээ. Асим, Мелати хоёрыг анх уулзуулахад бие биенээ үнэрлэж, хөөцөлдөж маш дотно байсан ч гэнэт ааш нь хувирч эмэгчин рүүгээ халдах үед амьтны хүрээлэнгийн ажилтнууд дохионы буу, харанга зэргийг ашиглан чанга дуу гаргаж сатааруулахыг завдсан боловч санаснаар нь болсонгүй. Суматрын бар нь дэлхий дээр хамгийн цөөн тоогоор үлдсэн барын нэг төрөл бөгөөд Дэлхийн зэрлэг байгалийн сангийн судалгаагаар ердөө 400 орчим толгой үлдээд байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 9 минутын өмнө
+29 градус дулаан 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 17 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 19 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 19 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03