БАЯЧУУДЫН ТАТВАРЫГ 60-70 ХУВЬ БОЛГОНО ГЭВ

Н.Мижидмаа
2019/02/11

Конгрессийн доод танхимын төлөөлөгч Александриа Окасио Кортез "Ногоон шинэ тохиролцоо" хэмээх эдийн засаг, байгаль орчныг хамгаалах төслийг хэрэгжүүлэхийн тулд баячуудын татварыг нэмэхэд бэлэн байгаагаа СиБиЭс сувгийн 60 минут нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө илэрхийллээ. Ардчилсан социалист үзэл баримтлалтай тэрээр байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд санаачилсан дээрхи хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Энэхүү санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд хүн бүр татвараа шударгаар төлж, хүчин зүтгэл гаргах учиртай. Тэр тусмаа баячуудын хувьд илүү өндөр татвар төлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх ёстой гэдгийг алдарт хөтлөгч Андерсон Купертай хийсэн ярилцлагадаа чухалчилжээ. "Баячуудыг татвардъя!" гэх уриа дэвшүүлээд байгаа тэрээр баячуудад оногдуулах татварын хэмжээ 60-70 хувьтай байхад хангалттай гэж тооцсон байна. Мөн түүний ярьж байгаагаар "Ногоон шинэ тохиролцоо"-г хэрэгжүүлэхэд Засгийн газрын шууд оролцоо жанжин шугам нь болно. Энэхүү хөтөлбөр нь социализмд хүргэх Тройн модон морь мэт байна гэдгийг ч онцлон хэлэв. Татварын хэмжээг нэмэгдүүлж, дээд тал нь 82.6 хувьд хүргэх бололцоотой. Үүний тулд Америкийн татварын системийн шинэчлэлтийг яаралтай хийж, ерөнхий чиглэл гаргаж өгөх нь чухал аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 32 минутын өмнө
+29 градус дулаан 2 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 18 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 19 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 19 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 23 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03