ГРЭММИГИЙН ХАМГИЙН ОНЦГҮЙ ДААШИНЗТАЙ АЛДАРТНУУД

Н.Мижидмаа
2019/02/11

Америкийн Дуу бичлэгийн академиас дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Грэмми наадам өнөөдөр Лос Анжелосын Стейплес театрт болж байгаа билээ. Нэр хүнд бүхий уг наадмын нээлт буюу улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн алдартнуудаас хамгийн онцгүй хувцасласан хүмүүсийг хэвлэлийнхэн онцолж байна. Тэдгээрийн дунд Кейти Перри, Жэй-Ло, Карди Би, Тони Бракстон нарын гоо үзэсгэлэн, уран чадвараараа шагшигдсан дуучид хамгийн ихээр анхаарал татаж буй.

Карди Би

Реппер Карди Би энэ жил Грэмми наадамд ирэхдээ бүсэлхий хэсгээрээ задгай, загасан сүүл бүхий хормойтой бүдэг ягаан даашинзаар гоёжээ. Тэрээр энэ хувцасныхаа талаар ямар нэгэн онцгой тайлбар хийгээгүй байна.

Кейти Перри

Дуучин Леди Гагагийн араас өвөрмөц хувцаслалтаараа олныг гайхшруулж ирсэн Кейти Перри ягаан өнгийн сагсгар хормойтой, дээгүүрээ хэт бариун даашинз өмсч иржээ. Зарим хэвлэлээр тэрнийг "Хөөсөн чихэр" гэж хочлоод амжжээ.

Кайли Женнер


Тони Бракстон

Дуучин Жэй-Ло 2000 онд болсон Грэммигийн наадмын улаан хивсний ёслолд Версачи брендийн нэвт харагддаг даашинз өмсч ирснээс хойш алдартнуудын дунд биеийнхээ ихэнхи хэсгийг ил гаргасан даашинз өмсөх хандлага дэлгэрсэн. Тэгвэл алдарт дуучин Тони Бракстон энэ уламжлалыг алдагдуулахыг хүсээгүй бололтой.

Жэй-Ло

Дээр дурдсанчлан шинэ хандлага үүсгэж явсан Жэй-Ло энэ удаад хуучинсаг хэв маягийг чухалчилсан нь загварын мэргэжилтнүүдээс тун доогуур үнэлгээ авлаа.

Жой Вилла

Дуучин Жой Вилла энэ жилийн Грэммид улс төрийн сэдэвтэй хувцаслажээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийг анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд хормой дээрээ "Хана барь" гэсэн бичиг бүхий даашинзаар гангарчээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 28 минутын өмнө
+29 градус дулаан 2 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 18 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 19 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 19 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 23 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03