МИШЭЛЬ ОБАМА, ЛЕЙДИ ГАГА, АЛИШИА КИЙС НАР ГРЭММИ ДЭЭР ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРИВ

Н.Мижидмаа
2019/02/11

Грэммигийн 61 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишэль Обама хүрэлцэн ирж, гэнэтийн бэлэг барьжээ. Өдгөө 55 настай түүний хамт Лейди Гага, Жада Пинкетт Смит, Алишиа Кийс нарын хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл тайзнаа гарч ирсэн байна. Алишиа Кийс, Мишэль Обама нар маш найз нөхдийн дотно харилцаатай бөгөөд Б.Обамаг Ерөнхийлөгч байх хугацаанд хэд хэдэн удаа Цагаан ордон дахь арга хэмжээнд уригдан оролцож байсан юм. Мишэль Обама тайзан дээр хэлсэн үгэндээ "Хөгжим бол өнгөрсөн арваад жилийн хугацаанд намайг хөдөлгөгч гол хүч болж байлаа. Надад сэтгэл санаа, үзэл бодлоо илэрхийлэх гол хэрэгсэл минь болсон юм. Каунтри, реп, рок гэж ангилалгүй бүхий л хөгжим хүн төрөлхтөнийг баяр гуниг, зовлон жаргалаа бусадтай хуваалцаж, бие биенийхээ дотоод сэтгэлийг уудлан сонсоход тусладаг дуу хоолой" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эмэгтэйчүүдийн оролцоог ойшоож үздэггүй гэх шүүмжлэл дагуулдаг байсан Грэммигийн наадам энэ жил эмэгтэй дуучдыг дэмжихэд анхаарал хандуулсан нь шагнал хүртсэн уран бүтээлчдээс тодорхой харагдана. Тухайлбал Дуа Липа "Шинэ шилдэг уран бүтээлч" шагналыг хүртсэн бол Кэйси Масгрэйвэс анх удаа "Оны шилдэг цомог" шагналыг авсан эмэгтэйгээр тодорчээ. Түүнээс гадна, Чайлдиш Гамбино дөрвөн төрөлд, Лэйди Гага гурван төрөлд нэр дэвшин ялсан юм. Грэммигийн шагнал гардуулах хорооны Ерөнхийлөгч Нейль Портнау өмнөх жилүүдэд эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний ур чадварыг дутуу үнэлж байсандаа уучлалт гуйж, цаашдаа тэдний дуу хоолойг үнэлж, тууштай дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулахаа амласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 30 минутын өмнө
+29 градус дулаан 2 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 18 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 19 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 19 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 23 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03