ЭЭЖИЙНХЭЭ ТЭТГЭВРИЙГ АВАХ ГЭЖ ЦОГЦСЫГ НЬ ГУДСАН ДООР НУУЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/11

Испанийн Коста Дель Сол хотод амьдардаг 71 настай эмэгтэйн занданшсан цогцсыг орных нь гудас доороос олсон талаар орон нутгийн хэвлэлээр шуугиж байна. Их Британийн иргэн Валери Бутройд тус хотод охин болон зээ охиныхоо хамт амьдардаг байжээ. Талийгч эмэгтэйн охин Луйз Бутройдын мэдүүлснээр ээж нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-ний өдөр буюу Их Британийн Ээжүүдийн баярын маргааш амьсгал хураасан аж. Орон нутгийн иргэний хамгааллынхан зээ охиных нь өгсөн дуудлагын дагуу хэргийн газар очиж, үзлэг хийхэд талийгч эмэгтэй бүрэн хувцастайгаа, гудас болон орны доод хатуулганы завсар хавчуулагдсан байдалтай олджээ. Тэд хөршүүдээс нь мэдүүлэг авахад өнгөрсөн зун нэг хэсэг өмхий үнэр ханхалсан. Гэхдээ тухайн үед тэжээвэр амьтдаас нь болж, эвгүй үнэр гарч байгаа байх гэж бодсон гэдгээ учирлажээ. Валери Бутройдын зээ охин нь өгсөн мэдүүлэгтээ эмээгийнх нь хуучин хамтрагч анх цогцсыг нь гудсан доороос олсон гэжээ. Задлан шинжилгээний хүрээлэнгийн шинжээчид цогцост үзлэг хийхэд 71 настай эмгэн байгалийн жамаар өөд болсон байна. Гэхдээ түүний охин нь ээжийнхээ нас барсан талаар цагдаагийн газарт мэдээлэлгүй өдий хүрсэн нь санхүүгийн асуудалтай холбоотой. Охин нь ээжийнхээ тэтгэврийг үргэлжлүүлэн авах санаархлаар ийм алхам хийсэн байж болзошгүй гэж Испанийн прокурорын газраас таамаглаж байгаа. Одоогоор хэргийн үнэн мөнийг тогтоох шалгалт явуулж буй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 29 минутын өмнө
+29 градус дулаан 2 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 18 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 19 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 19 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 23 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03