ВАЛЕНТИНААР БОЛЗОХ ХАНШ 15 ДОЛЛАРААС ЭХЭЛНЭ

Н.Мижидмаа
2019/02/11

Шинэ Зеландын иргэн Питер Вилдинг гэх залуу удахгүй болох Гэгээн Валентиний өдрөөр өөрийгөө худалдах зар Фэйсбүүкт тавьжээ. Тухайн өдөр өөртэй нь уулзах хүсэлтэй ганц бие бүсгүйчүүд зар дээр тавьсан найман төрлийн багцаас сонголт хийж, үйлчлүүлэх боломжтой. Үнэ хөлсний хувьд 15 доллараас эхэлж, багцын сонголтоос хамааран нэмэгдэх юм байна. Гэхдээ аль ч багцыг сонгосон үнэ хөлсөө ярилцаж, тохиролцох боломж бас бий гэнэ. Питер 12 настайдаа тархиндаа цус алдаж, амиа алдах дөхсөн. Үүний улмаас багадаа охидтой уулзаж, үерхэж, болзоонд явж чадаагүй. Харин одоо өнгөрсөн хугацаанд алдсан сайхан боломжуудыг нөхөх зорилготой байгаа хэмээн өөрийнхөө үйлчилгээний нарийн учрыг тайлбарлажээ.

Фэйсбүүкийн Taupio Noticeboard хэмээх зарын гурппт тавьсан Питерийн зард хайрын өдрийн төлбөрт болзоо өглөө нэг цаг найзын хувиар зугаалахаас эхлэх юм байна. Энгийн найзын хувиар уулзаад залуу бүсгүйд таалагдвал дахин нэг цаг сунгаж болно. Ингэхдээ үнэ нь хоёр дахин өсч хөтлөлцөх, шоколад хувааж идэх зэрэг үйлчилгээ нэмэгдэх юм байна. Хэрвээ хөлсөө нэмнэ гэвэл хамт усанд сэлэх, бялуу хувааж идэх, дарс уух, МакДональдст уламжлалт маягийн зоог барих, хамтдаа хайрын бэлгэдэл бүхий гэрэл зураг татуулах багцын сонголт бий гэнэ. Зөвхөн хоёулхнаа романтик оройн зоог барихыг хүсвэл хоёр цагийн 45 доллар. Харин эцэг эхтэй нь уулзаж, оройн хоол хамт идэхээр бол 45 доллар, тухайн үед үнсэлцэх хүсэлтэй бол 15 доллар нэмж төлнө. Үйлчлүүлэгч бүсгүй Питерийг дүү нартайгаа тоглуулъя гэвэл нэмэлт хөлс нь 10 доллар болох аж.

"Хайрын шувуухайнууд" гэх дөрвөн цагийн багцыг сонирхож байгаа бол 75 доллар төлөхөд хангалттай. Мөн энэ хугацаанд олон нийтийн газар хөтлөлцөж алхах, үнсэлцэх хүсэлтэй бол 20 доллар нэмж төлөх юм байна. Нэг шөнийг хамт өнгөрөөх 15 цагийн багц нь 150 долларын үнэтэй. Үүнд, гэрээс нь очиж авах, оройн хоол идэх, Ниссан Бассара загварын машинаар шөнийн зугаалганд явах, тэврэлдэх, үнсэлцэх зэрэг үйлчилгээ багтана.

Питер Вилдинг энэ мэт үйлчилгээг санал болгож байгаа ч насны хязгаар заажээ. Тэр зөвхөн 22-36 насны эмэгтэйчүүдэд дээрхи найман төрлийн багц үйлчигээгээ санал болгож байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 31 минутын өмнө
+29 градус дулаан 2 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 18 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 19 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 19 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 23 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03