ХХЕГ: ТУВАД НАС БАРСАН ЦЭРГИЙН ХЭРГИЙГ ТАГНУУЛ ШАЛГАЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/02/14

Завхан аймгаас Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг 2019 оны нэгдүгээр сарын 30-нд харуулын байр дээрээсээ морь унаж, буу сум агсаж аваад хил даваад алга болсон гэх дуулиан дэгдсэн билээ. Харамсалтай нь, түүнийг Тувагийн нутаг дэвсгэрээс энэ сарын 2-ны өдөр амиа алдсан үед олсон. Талийгаачийг айлын мал туугаад хил давсан гэх мэдээлэл бий. Тэрбээр ангийнхаа ахлагчийн моринд өвс тавьж өгнө гэж хэлээд сураггүй болсон байдаг.

Одоогоор түүнийг гаднын нөлөөтэй амиа алдсан уу эсвэл осгосон уу, амиа хорлосон уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач алга болохоосоо хоёр хоногийн өмнө аавтайгаа утсаар яриад гэрийнхнээ санаж байгаа гэдгээ хэлжээ.

Одоогоор уг хэргийг Тувагийн тал шалгаж байгаа бөгөөд талийгаачийг тэнгэр рүү гурав буудаад, дараа нь өөрийгөө буудан хороосон байсан гэж Тувагийн талаас манайд мэдэгджээ.

Энэ хэргийг тодруулахаар бид Хил хамгаалах ерөнхий газартай холбогдоход "Хэргийг тагнуулаас асуу. Тагнуулынхан шалгаж байгаа" гэсэн хариулт өглөө. Өнөөдрийн байдлаар талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна гэсэн мэдээллийг өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 22 минутын өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 30 минутын өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 1 цагийн өмнө
+29 градус дулаан 2 цагийн өмнө
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ 19 цагийн өмнө
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв 20 цагийн өмнө
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ 20 цагийн өмнө
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 20 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ 22 цагийн өмнө
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 23 цагийн өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ Өчигдөр
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05
Улаанбаатар хот +25 градус дулаан байна 2026/07/05
Голын усны түвшин 5-15 см давжээ 2026/07/04
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04