САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 1500 ГАРУЙ ИРГЭДЭД ОСОЛ СААТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/02/14

Үйлдвэрийн газрын захирлын 2019.02.01-ний өдрийн А/46 дугаар тушаалаар сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарь, ажиллах удирдамжийгхавсралтаар баталсан. Мөн нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүд нь амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг тус тус батлуулж ажилласан.

Хуваарийн дагуу нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүд нь 2019.02.05-ны өдрийн 08:00 цагаас 2019.02.10-ны өдрийг дуустал хугацаанд улс, хот хоорондын зорчигч, ачаа тээврийн хэвийн үйл ажиллагааг, давхардсан тоогоор 339 ажилтан, албан хаагчдын бие бүрэлдэхүүнтэйгээр хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн, байнгын хяналт тавьж ажилласан.

Захирлын 2019.01.23-ны өдрийн А/26 дугаар тушаалаар "Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулан, зохион байгуулах зааварчилгаа" батлагдсан. Тээвэр, зохицуулалтын хэлтсийн Зорчигч тээврийн тасгийн мэргэжилтнүүд баярын өдрүүдэд ажиллаж, Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвүүд болон орон нутгийн автотээврийн төв, салбарын дарга, тээвэр зохицуулагч нарт зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн аюулгүй байдал, жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдүүлж, дээрх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар заавар, чиглэл өгч ажилласан.

2019 оны 02 сарын 05-10-ны өдрүүдэд ажилласан ерөнхий эргүүл, жижүүр нь төв байрны Хөдөлгөөний удирдлагын өрөөнд байрлаж ажилласан бөгөөд хариуцлагатай эргүүлүүд Улаанбаатар хотын Зорчигч тээврийн болон Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд гэнэтийн шалгалт хийж, жижүүрт гарч буй ажилтнуудад үүрэг даалгавар өгч ажилласан. Шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй болно.

Мөн Төвийн захирлын 2016 оны А/305 дугаар "Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам"-ыг Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга нар болон бусад холбогдох ажилтнууд дагаж мөрдөн, бүдүүвчийн дагуу мэдээллийг шуурхай дамжуулж ажилласан.

"Хариуцлагатай эргүүл, жижүүрийн ажиллах удирдамж"-ийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны хариуцлагатай эргүүл, жижүүрт цагийн байдлын мэдээг нэгтгэн 2 цаг тутамд өгч, тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг тухай бүрт цахим сүлжээгээр солилцсон.

Цаг агаарын байдал: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн цастай байсан бөгөөд зам даваа хаагдаагүй.

Статистик мэдээлэл:Баярын өдрүүдэд давхардсан тоогоор нийт 499 чиглэлд, 2339 тээврийн хэрэгслээр 59985 зорчигч тээвэрлэсэн. Мөн 2019.02.06 – 2019.02.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 156 тээврийн хэрэгсэл, орон нутгаас 334 тээврийн хэрэгсэл буюу нийт 490 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж, 15331зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Зөрчил, осол, саатал:Баярын өдрүүдэд нийт 16 зөрчил, саатал гарсан бөгөөд тухай бүрт холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан. Мөн АТХУБ нар нийт 896 тээврийн хэрэгслийг газар дээр нь шалгаж, 48 зөрчил дутагдал илрүүлснээс 10 зөрчлийг газар дээр нь арилгаж холбогдох арга хэмжээг авч ажилласан.


АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 13 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 14 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 15 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 15 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 16 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 16 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 16 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 18 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 18 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 19 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр