"Шинжиан Шинфа" ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Баян-Өлгий аймгийн иргэний нэр дээр байдаг замын компани. Тус компани нь 2012-2015 оны хооронд 87,5 тэрбум болон 20,5 сая ам.долларын санхүүжилтийг "Хөгжлийн банк"-наас авсан байдаг. 2017.06.23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө ажлын цаг дууссаны дараа Монголбанкнаас Төрийн банкныхныг тарж болохгүйг үүрэгдэж, 20 тэрбумын зузаатгалыг Монголбанкнаас хийж өгнө, нэн даруй "Шинжиан Шинфа" ХХК-д олгохыг чиглэл болгож, Төрийн банк ёсоор болгожээ гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн твиттер хуудсанд бичжээ. Төрийн банкнаас олгосон энэхүү зээлтэй холбогдуулж тус банкны Ерөнхий захирлаар ажиллаж байгаа Д.Баярсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ зээлийн талаар тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодруулсныг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна