Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ


Богд хааны ордон музей Улсын их баяр наадамд зориулж 2024 оны 07 сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд "Бат-Оршил ба ховор цуглуулгууд" тусгай үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэнг зураач уран бүтээлч, өв соёл судлаач С.Чулуунбаатартай хамтран зохион байгуулж байгаагаар онцлог юм.

Тус үзэсгэлэнгээс Монгол төрийн Бат-Оршил өргөх ёслол, даншүг наадмын түүхийг өгүүлэх үзмэрүүдийг дэлгэхийг сацуу Богд хааны гайхалтай ховор цуглуулгуудын түүхээр бүтээсэн уран зургийн үзэсгэлэнг нэг дор үзэх боломжтой юм.

Бат-Оршил (даншүг) өргөх гэдэг нь хутагт хувилгаад, багш дээдсийг энх тунх байхыг ероож номын уншлага, тахилга хийх ёслол юм. Сурвалжид өгүүлснээр 1657 онд Халх долоон хошууны шар, хар ноёд “Өндөр гэгээн Занабазарт зориулан даншүг өргөж, их ерөөл үйлдэн, Майдар бурхан эргүүлэв” хэмээсэн үеэс үе үеийн Богдуудыг хүний ертөнцөд удаан саатахыг ерөөн энэхүү зан үйлийг үйлдэх болжээ. Бат-Оршил өргөх ёслолтой хамтатган халх бүгдээр нийлж наадам хийх болсныг Тахилын наадам, Бат Оршил наадам, Даншуг наадам хэмээн нэрлэж ирсэн. Бат-Оршил өргөх ёслолыг халхчууд Богдуудад зориулан гурван жилд нэг удаа өргөдөг байсан бол VIII Богд Жавзандамба хутагт хаан болсноор уг ёслолыг төрийн ёслол болгон Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт жил бүр зуны цагт аймаг, шавь хамтаар нийлж Бат-Оршил өргөх, Өвлийн дунд сарын шинийн есөн буюу монгол төрийн тусгаар тогтнолын баяраар, Хаан хатны түмэн өлзий гийсэн өдрүүдэд уг ёслолыг өргөж, ард түмнээрээ амьтны амь сүйтгэхгүй, ариулан цээрлэж байхыг хуульчлан заасан байдаг. Энэхүү үзэсгэлэнгээс Богд хааны сэнтий, дэнгав, таван хандын хувцас, даншүгийн цуваанд өргөх мөнгөний мандал, мөнгөн Аюуш бурхан, суварга, мөнгөн бумба тэргүүтэй олон үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна.

Үзэсгэлэнгийн  Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан зураач С.Чулуунбаатарын уран бүтээл Богдын бор заан, өндөр Гонгор, Хүрээний ардууд, Богдын турван улаан хошногот хэмээн хошигнон нэрлэсэн сармагчингууд, матар, тогос тэргүүтэй амьтад, анхны шилэн Форд машин, хүрээний гудамжинд байсан цагтай цамхаг зэрэг хааны ховор цуглуулгуудыг тухайн цаг үеийн хүрээний хэв маяг, хүмүүсийн дүр төрх, аж байдалтай хамтатган сонирхолтойгоор дурсэлсэн уран зургууд, хааны ордны чихмэл цуглаагаас бүрдэх үзмэрүүдийг хамтатган дэлгэн үзүүлж байна.

Судлаачийн хувиар уран бүтээлч С.Чулуунбаатар нь Өндөр гэгээний зохиосон "Соёмбо" үсгийг олон жил судлан суралцаж, цуврал зургуудынхаа тайлбарыг Соёмбо бичгээр бичиж чимэглэсэн нь өвөрмөц зохиомжууд болжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 5 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 6 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 6 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25