НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ


Хөрөнгө, орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн нийтийн албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Тодруулбал, Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү, Н.Манлай нарын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт шалгалт хийхэд дараах зөрчил тогтоогдсон юм.

Сургалтын менежер Д.Даваасүрэн нь

-Мэдүүлгийн "Орлого" хэсэгт гэр бүлийн гишүүний цалин, бусад 2 иргэний хамт өмчилж байсан Сүхбаатар дүүрэг дэх сууцны өөрт оногдох хувийг худалдан борлуулсны орлогыг мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн харилцах данс, картын дансны үлдэгдлийг "Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах данс болон төлбөрийн данс, картын үлдэгдэл" хэсэгт дутуу мэдүүлсэн.

Сургалтын менежер Ц.Цэрэнхүү нь

-Мэдүүлгийн "Орон сууц, барилга байгууламж" хэсэгт өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг дэх 57 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, Хан-Уул дүүрэг дэх 25 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, гэр бүлийн гишүүний бусад 3 иргэний хамт өмчилдөг Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцыг мэдүүлээгүй.

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Лексус 470 маркийн автомашиныг "Тээврийн хэрэгсэл" хэсэгт мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн банк дахь дансны үлдэгдлийг "Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл" хэсэгт дутуу мэдүүлсэн.

Сургалтын менежер Н.Манлай нь

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг дэх 48д байрны зоорийн давхрын автомашины зогсоолыг "Орон сууц, барилга байгууламж" хэсэгт мэдүүлээгүй нь Авлигын эсрэг хуулийн10.2-т /.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй/ заасныг тус тус зөрчсөн байна.

Хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү нарыг Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т/ нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах/ заасны дагуу тус тус албан тушаалаас нь чөлөөлсөн.

Н.Манлайд мөн хуулийн 13.8.3-т /зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах/ заасны дагуу сарын цалингийн 30 хувийг гурван сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: АТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 13 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 16 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 17 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 20 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 20 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 20 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 21 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 21 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03